Бидний тухай


Сайн байцгаана уу? Дэлхийгээр тархан сууж буй уншигч монгол гэр бүлүүдээ


Лидер хэвлэлийн компани нь 2019 онд БНСУ Сөүл хотноо үйл ажиллагаагаа эхлэн 5 дэх жилдээ хос хэлтэй, ухаалаг үзэгтэй багц хүүхдийн номыг хэвлэн гаргаад өдгөө хүрчээ. Бид анх хүүхдүүдийнхээ хос хэлний асуудалд ихээхэн санаа зовж эх хэлний орчин мөн гадаад хэлний орчныг бага наснаас эзэмшүүлэх ном унших дуртай,тунгаан бодох танин мэдэх дуртай болгохыг хүсэн хүүхдүүдийн төлөө энэ ажлаа эхэлсэн минь цаг үеэ оновчтой олж эцэг эхчүүд гэр бүлүүдэд гэр бүлийн уншлагын хөтөлбөрөөрөө танигджээ. Цаашлаад монгол хүүхдүүдийн суралцахуйн орчинд таатай нөлөөлж уншлагын хоцрогдлыг арилгах эрхэм зорилгын төлөө үйл ажиллагаа явуулсаар байх болно. Мэдээж эцэг эхчүүдийн оролцоогүйгээр хүүхдийн гэр номын уншлага суралцах орчныг бүрдүүлж чадахгүй. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ унших ойлгох, танин мэдэх орчныг хамтдаа бүтээлцэж өгөөрэй.


БНСУ-д холбогдох утас: 010-7502-2626, 010-4022-0169

Монгол-д холбогдох утас: 99017469/80029502

Лидер хэвлэлийн компани нь аж үйлдвэрлэлийн 4-р эрин зууны хөгжил дэвшилттэй нийцсэн ухаалаг үзэг, хос хэлтэй хүүхдийн ном, сургалтын хэрэглэгдэхүүнийг 2019 оноос хойш эрхлэн гаргасаар байна. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ зөв боловсон цагийг өнгөрүүлэх, ном уншлагын дадал хэвшлийг суулгах мөн бага наснаас хос хэлийг суралцахад манай боловсролын бүтээгдэхүүн контентуудын зорилго оршино. Ухаалаг үзгээр англи, солонгос, монгол, хятад гэх мэт хос хэлээр сонсох боломжтой лидер цуврал номууд нь хүүхдүүд багаасаа гадаад хэлийг зөв цэвэр дуудлагаар сурах нөхцөлийг бүрдүүлж өгсөөр байна.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл