brandLEADER BOOK

ЦААСАН УРЛАН БҮТЭЭЛЧ АЖЛЫН ДЭВТЭР

24,000₮
Хүргэлттэй
  • Цаасан урлан бүтээлч ажлын дэвтэр нь дотроо 15 өөр дасгалын ажилтай
  • Youtube хуудасныы 10 удаагийн цуврал хичээл оруулсан тул эцэг эхчүүддээ хүүхэдтэйгээ хамт хийгээрэй.
  • Хийсэн бүтээлээ шууд нааж хадгалах боломжтой
  • СӨБ багш нарт онцгойлон санал болгож байна.


ЦААСАН НУГАЛБАР♡ХҮҮХДИЙН БОЛОВСРОЛД


1. Баруун, зүүн тархи хамтдаа хөгжинө.

Цаасан нугалбар нь хүүхдийн хос тархины хөгжилд тусалдаг. Мөн цаасан нугалбараар дамжуулан гоо зүйн мэдрэмж, илэрхийлэх, үнэлэх чадвар сайжирдаг.


2. Бүтээлч байдал, сэтгэн бодох чадвар сайжирна.

Энгийн нэгэн цаасыг нугалан олон төрлийн бүтээл урлах нь хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг. Мөн аливаа зүйлийг бүтээх сэтгэх арга барилтай болно.


3. Анхаарал төвлөрөлт сайжирна.

Цаасаар бүтээл урлах нь хүүхдийн суралцах сонирхолыг өдөөж өгнө. Тухайн бүтээлээ нугалахад анхаарлаа төвлөрүүлж бүтээлээ урлан гаргаснаар хүүхэд сууж сурна. Анхаарал төвлөрөлт муу, тэвчээргүй занг засахад цаасан нугалбар хамгийг үр дүнтэй батлагдсан арга юм.


4. Гарын жижиг булчин хөгжинө.

Гарын хөдөлгөөнөөр дамжуулан хүүхдийн тархи хөгжөөд зогсохгүй. Гарын эв дүйтэй, бичих, нугалах, урлах чадвартай болно.


5. Математик, геометрийн анхан шатны мэдлэг олгоно.

Өнгийн цаасыг нугалан гурвалжин, дөрвөлжин, тэгш өнцөгт гэх мэт олон дүрсийг үүсгэнэ. Мөн тэгш байдал, тэгш хэм, шугамын уртыг харьцуулах, өнцгийн тэгш байдал зэрэг үндсэн геометрийн ойлголттой болно.


6. Өнгө, гоо зүйн мэдрэмж

Өнгийн цаасаар нугалах нь өнгөний мэдрэмжийг хөгжүүлэх, гоо зүйн сэтгэл хөдлөлийг хөгжүүлэхэд тусалдаг.

Цаасан нугалбарын өнгийн цаасаар хийх нь хүүхдүүдийн сэтгэлийг сэргээж, гоо зүйн сэтгэл хөдлөлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.


7. Шинжлэх ухаан, технологийн үндсэн ур чадварыг хөгжүүлнэ.

Цаасан нугалбар нь шинжлэх ухаан, технологийн зайлшгүй шаардлагатай нарийвчилсан гарын хөдөлгөөнийг хийж сурахад тусалдаг. Цаас нугалах пропорцианал, фракц гэх мэт математикийн зарчмуудыг шинжлэх ухаан, технологийн үндсэн зарчимд ашигладаг.


ЦААСАН НУГАЛБАР♡ГЭР БҮЛД

Цаасан нугалбар нь нас харгалзахгүй, орон зайнаас үл хамааран хүн бүр энгийн материалаар хийх боломжтой.


1. Гэр бүлийн бүтээлч цаг

Эмээ өвөө, ээж аав, ах эгч, найз нөхөдтэйгээ хамтдаа бүтээл урлах нь гэр бүлийн харилцаанд эерэг нөлөөтэй.

Цагийн хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэх, хамтдаа ярилцахад туслана.


2. Сэтгэлийн зууч болж өгнө.

Өөрийн сэтгэл шингэсэн бүтээлээ цаасаар урлан бусдад бэлэглэж болно. Энэ нь амархан бас хамгийн үнэ цэнтэй бэлэг.


3. Стрессийг бууруулж сэтгэл санааг сайжруулна.

Цаасан нугалбараар бүтээл урлах нь стрессийг бууруулдаг. Тиймээс та хүүхэдтэйгээ хамтдаа бүтээл урлаарай. Мөн хийсэн бүтээлээ харах, түүгээрээ тоглох нь хүүхдүүдийг аз жаргалтай өөртөө итгэх итгэлтэй болгодог.


StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл